“Брексит”-ын дараа Европын холбоо Их Британи улсад тус холбоог төлөөлөх 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газраа Лондон хотод нээхээр төлөвлөж байна. “Би-Би-Си” агентлагийн авсан мэдээгээр эдгээр хүн нь Элчин сайдын хэмжээнд бус Европын холбооны гадаад харилцааны нэг хэсэг байх юм байна.
Үүнээс гадна таван хүн Умард Ирландын Белфастад Европын холбооны төлөөлөгчөөр ажиллах юм байна. Уэльс болон Шотландад байрлаж байгаа Европын холбооны өнөөгийн төлөөлөгчийн газрыг хаах бололтой.
Их Британид төлөөлөгчийн газраа нээх төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос гарна. Гэтэл “Брексит”-ын нөхцөлийн асуудлаар Европын холбоотой хийж байгаа Их Британийн яриа хэлэлцээ мухардалд ороод байна.
Иймээс Их Британи улс Европын холбоотой тохирч чадах уу, эсвэл ямар ч тохиролцоогүй холбооноос гарах уу гэдэг нь одоогоор тодорхой бус байна.
| “Брексит”-ын дараа Европын холбоо Их Британид төлөөлөгчийн газраа нээнэ | ||
| Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.