Шууд Chart

Япон улс БНАСАУ-ын Биеийн тамир, спортын сайдад улс орондоо нэвтрэх зөвшөөрөл өгөхөөр төлөвлөж байна

2018-11-04 18:10:00

Японы эрх баригчид Умард Солонгосын Биеийн тамир, спортын сайд Ким Ир Гукт улс орондоо нэвтрэх зөвшөөрөл өгөх асуудлыг зохицуулахаар ажиллаж байна. Энэ хүн арваннэгдүгээр сарын 28-29-нд Токио хотноо болох Үндэсний олимпийн хорооны холбооны ерөнхий ассамблейд оролцох болсон нь нэвтрэх зөвшөөрөл өгөх гол шалтгаан болжээ.

Умард Солонгосын паспорттой иргэдэд Японд нэвтрэхийг хориглосон нь Японы зүгээс БНАСАУ-ын эсрэг тогтоосон хоригийн хүрээнд хийгдэж байгаа арга хэмжээний нэг юм. Японд Умард Солонгосын Элчин сайдын яам байдаггүйтэй адил БНАСАУ-д Японы элчин сайдын яам байдаггүй. Гэвч Япон улс онцгой тохиолдолд буулт хийж, умардын иргэдэд нэвтрэх зөвшөөрөл олгодог. Жишээлбэл, үүний өмнө Япон улс Умард Солонгосын эмэгтэй хөлбөмбөгийн багт зөвшөөрөл олгож байсан.

Токио хотноо болох Үндэсний олимпийн хорооны холбооны ерөнхий ассамблейд улс орны үндэсний олимпийн хорооны төлөөлөгч болох 1300 гаруй төлөөлөгч оролцоно.

Япон улс 2020 оны Олимпийн тоглолтын эзэн гэдэг утгаар аль болох уян хатан, зочломтгой харагдахыг, 1970-1980 онд умардын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн асуудлыг нааштайгаар шийдэх уур амьсгалыг бүрдүүлэхийн төлөө гэдгээ илэрхийлэхийн дээр Ерөнхий сайд  Шинзо Абэ, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хооронд уулзалт хийх асуудлыг урагш ахиулахын төлөө гэдгээ бүх талаар илтгэн харуулахыг эрмэлзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс БНАСАУ-ын Биеийн тамир, спортын сайдад улс орондоо нэвтрэх зөвшөөрөл өгөхөөр төлөвлөж байна  
Үзсэн: 2014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй