Мексиктэй залгаа хил дээр 15 мянган цэрэг байрлуулах зардалд АНУ-ын төсвөөс 200 сая гаруй доллар зарцуулна гэж “Вашингтон пост” сонин мэдээлж байна. Урд хил дээр энэ оны 4-9 сар хүртэл 2000 цэрэг байрлуулахад төсвөөс 103 сая доллар зарцуулжээ.
2019 оны есдүгээр сар гэхэд нийт зардал 308 саяд хүрнэ гэж Пентагон үзэж байна. Мексиктэй залгаа хил дээр цэрэг байрлуулах ажил хэр удаан үргэлжлэх нь АНУ-Мексикийн хилийг чиглэн ирж байгаа дүрвэгсдийн цувааг хурдан шийдвэрлэхээс шалтгаалах юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт АНУ-Мексикийн хилийг чиглэн ирж байгаа дүрвэгсдийн цувааг зогсоохын тулд хил дээрх цэргийн тоог 15 мянга хүртэл нэмэхийг үүрэг болгосон. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээгээр яг одоо Мексикийн нутагт төв Америкийн орнуудын дүрвэгсдийн гурван цуваа байна.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ талаар хийсэн мэдэгдэлдээ Америкийн цэргийнхэн дүрвэгчид дунд холилдож тус улс руу ирж байгаа гэмт хэрэгтнүүд, “муу залуусыг” зогсооход бэлэн гэдгийг онцолсон.
Үүнээс гадна Дональд Трамп дүрвэгчид хил дээр ирээд ямар нэг шалтгаанаар гартаа мод, чулуу барихыг буу барьсантай адилтган үзэж цэргүүд гал нээнэ гэсэн ч цэргүүдийгээ гал нээхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.

| АНУ Мексиктэй залгаа хил дээр цэрэг байрлуулах зардалд 200 сая доллар зарцуулна | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.