Шууд Chart

Зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмжээ

2018-11-05 15:33:36

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим компаниуд 11 дүгээр сарын хоёрны өдрөөс шатахууныхаа үнийг 20-100 төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар манай сурвалжлагч Ө.Нурболат Баян-Өлгий аймгаас мэдээллээ.

Баян-Өлгий аймгийн ард иргэдийг шатахуунаар хангадаг томоохон ханган нийлүүлэгч "Ник Петровис»"компани А92 бензинийг 2100, Аи80 бензинийг 1980, дизель түлшийг 2250 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна. Харин  "Хөрс автосервис" компанийн ШТС-ууд үнээ 20 төгрөгөөр өсгөжээ. Бусад компаниудын хувьд хараахан үнээ нэмээгүй байна.

Шатахууны үнийн хөөрөгдөл хамгийн түрүүнд жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг таксины үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн ярианаас харж болохоор байна.

Шатахууны үнийн өсөлт ард иргэдийн амьдралд маш хүнд цохилт болж тусаж, Төр засгийн зүгээс үнийг буулгах, эсвэл тэтгэвэр, цалин нэмэх арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зарим шатахуун түгээх станцууд үнээ нэмжээ  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй