АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 8-ны өдөр Нью-Йоркод БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны зөвлөх, Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдмэл фронтын хэлтсийн дарга Ким Ён Чольтой уулзана. Төрийн департамент энэ тухай мэдээлж байна.
Эндээс ирж байгаа мэдээгээр, энэ уулзалтад Помпеогийн хамт АНУ-ын засаг захиргааны Умард Солонгосын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стивен Бигун оролцох юм байна. Уулзалтаар хэлэлцэх гол сэдэв Дональд Трамп, Ким Жон Ун нарын Сингапурт хийсэн уулзалтын дүнд баталсан хамтарсан мэдэгдлийн заалтын хэрэгжилт ямар байгаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангиад байлгах тал дээр талууд цаашид ямар алхам хийх асуудал байх нээ. Помпео, Ким Ён Чоль нар өнгөрсөн 5-р сард Нью-Йорк хотноо уулзаж байсан, үүгээр Трамп, Ким Жон Ун нарын Сингапурт хийх уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэж байсан. Ким Ён Чоль тэр сардаа Вашингтонд ерөнхийлөгч Трамптай уулзаж, Умард Солонгосын удирдагчийн илгээлтийг түүнд дамжуулж байлаа. Помпео, Ким Ён Чоль нарын энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх бас нэг асуудал бол хоёр орны удирдагчдын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах асуудал бий.
| Помпео энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагчийн зөвлөхтэй уулзана | ||
| Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.