Он гарсаар Төв аймгийн хэмжээнд бензиний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ 200-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бензиний үнэ нэмэгдсэнээс болж такси үйлчилгээнд явдаг иргэдийн хувьд өдөртөө бензинээ хийгээд гэртээ авч харих талхны мөнгө үлдэхгүй боллоо хэмээн бухимдаж байна. Учир нь өдөртөө 10 литр бензинээр Зуунмод дотроо үйлчилгээ эрхэлдэг . Тэгээд хоногтоо 30-40 мянган төгрөгний орлого олдог байсан бол одоо олсон орлогоороо бензинээ хийгээд ашиг үлдэхгүй болсон байна.
Мөн бензиний үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Энэ нь иргэдэд асар их хэмжээний дарамт болж байгааг иргэд ярьж байна. Учир нь сарын цалингаа банкны өрөнд өгөөд дуусч байгаа хүмүүс яаж хоногийн хоолоо залгуулах талаараа л бодож байна. Бензиний үнийг ядаж 1600 төгрөг болгох ёстой юм гэв.
| Төв аймагт бензиний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгджээ | ||
| Үзсэн: 1596 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.