Шууд Chart

Энэтхэгийн нийслэл хот орчимд барилгын ажил хийхийг хориглолоо

2018-11-07 09:24:46

Улс  орнуудын засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх   арга хэмжээнүүдийг   сүүлийн үед  их авах боллоо.  Өнөөдөр ирж  байгаа мэдээллээр  Энэтхэгийн засгийн газар л гэхэд нийслэл Дели хот орчимд барилгын  ажил хийхийг  хориглох  шийдвэрийг гаргасан  байна. Мөн  нийслэл  хот  доторхи болон ойр  байдаг  нүүрс  түлдэг  цахилгаан станциудын үйл  ажиллагааг  зогсоохоор шийдвэрлэжээ.

өчигдрийн  байдлаар Дели хотод  агаарын  чанар  эрс  муудажээ

ПМ 2,5  нарийн  тоосонцор  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20  дахин  их  болсон  байна. Гэвч  цаашид ч   агаарын бохирдлын хэмжээ  улам нэмэгдэх   эрсдэл  байгааг  мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ нь  7 хоногийн сүүлчээр  тус улсад индуис  шашинтнуудын гол  баяр  болох Дивали болж   их хэмжээгээр  галт  буудлага  хийхтэй  холбоотой гэж үзэж  байна. 

Энэтхэгийн засгийн газар  дээрхи  шийдвэрүүдээ  агаарын чанар  сайжрах  хүртэл цуцлахгүйгээ мэдэгдсэн байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн нийслэл хот орчимд барилгын ажил хийхийг хориглолоо  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй