АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлчээр Аргентинд болох Их 20 ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзалт хэлэлцээ хийж магадгүй тухайгаа мэдэгдлээ. Хоёр улсын төрийн тэргүүний 2 дахь дээд хэмжээний уулзалт хийх асуудал өмнө нь яригдаж байсан.
Тодруулбал ирэх 11 ны өдөр Парис хотноо болох Дэлхийн 1 р дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр Америк Оросын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Парист энэ уулзалтыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй бус байгаагаа сэтгүүлчдэд илэрхийлсэн байна.
Харин ирэх 30 ны өдөр Аргентинд уулзахад бэлэн бйагаагаа мэдэгдсэн юм. Дональд Трамп, Владимир Путин нарын сүүлийн уулзалт өнгөрсөн 7 р сард Хельсинкэд болсон. Харин 2 дахь уулзалтаар зэвсэглэлд хяналт тавих асуудлыг онцгойлон хөндөж хэлэлцэх тухай хэвлэлүүд өнөөдөр мэдээлж байна. Өнгөрсөн 10 р сард АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас бага дунд тусгалын пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарахаар төлөвлөж байгаагаа Москвад урьдчилан мэдэгдсэн учир энэ асуудал 2 удирдагчийн уулзалтаар хөндөх гол сэдэв байхаар байна.
| АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт энэ сарын сүүлээр болно | ||
| Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.