Шууд Chart

Ираний санхүүгийн 70 байгууллага, 14 банк АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ

2018-11-07 09:58:13

Дэлхийн зах зээл дээрхи  газрын тосны  үнийн  тухай мэдээллийг түрүүн  хүргэхдээ  АНУ–ын Ираний эсрэг хориг арга хэмжээ  хүчин төгөлдөр  болсон тухай дурьдсан. Тэгвэл  энэ хориг  арга хэмжээний  жагсаалтыг  АНУ-ын сангийн  яамнаас  танилцуулсан  байна.  Энд  тэмдэглэснээр  АНУ-ын  хориг арга хэмжээний жагсаалтанд  Ираний  санхүүгийн  70  байгууллага,   томоохон  14 банк багтсан  байгаа юм байна.

Тухайлбал,  Ираний  төв  банк,  Ираний  агаарын тээврийн компани  төдийгүй  65  онгоцыг  хориг арга хэмжээний жагсаалтанд  багтаасан байгаа юм байна. Мөн   Ираний  250  иргэний   нэрс  ч үүнд  багтсан  байгаа юм байна.  Америкийн сангийн сайд Стивен Мнучин  тус улсын  зүгээс үзүүлж  байгаа  энэ дарамт  шахалт нь   Иранийг санхүүгийн хувьд   гадаад  ертөнцөөс  тусгаарлаж, улмаар эдийн засгийг нь  зогсонги байдалд  оруулахыг   онцолсон байна.  гэхдээ тэрээр  Тегеран  тодорхой  шаардлагуудыг  биелүүлвэл  хориг арга хэмжээг  цуцлах болно гэдгийг   нэмж  хэлсэн байна.  

Ираний эрх баригчид  терроризмыг  дэмжихээ  зогсоож,  баллистик  пуужингуудыг  тараахаа  эцэс болгож,  цөмийн зэвсэгтэй болох амбицаасаа татгалзах  шаардлагатайг  ч  тэрээр тэмдэглэн хэлсэн  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираний санхүүгийн 70 байгууллага, 14 банк АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтжээ  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй