Архангай аймаг “тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026” бодлогын баримт бичгээ 2017 онд баталсан. Энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн төсөл”-ийг 2 байгууллага, 5 сургууль дээр амжилттай хэрэгжүүлж байна.
Архангай аймаг “тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026” бодлогын баримт бичгээ 2017 онд баталсан. Энэхүү бодлогын баримт бичиг нь 4 үндсэн чиглэлд боловсруулагдаж, нийт 44 зорилт бүхий 70 дэд зорилттойгоор хэрэгжиж байна. Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026-ын хүрээнд “Тогтвортой хөгжлийн төсөл”-тэй хамтран 7 байгууллага, сургууль дээр Багш хөгжлийн төв, мэдээллийн сан, Бидний ирээдүй, сургуулийн орчинд, сургуульд суурилсан орон нутгийн хөгжил, сургуулийн бүх түвшний хандлага, байгаль дахь сургалтын бааз зэрэг үйл ажиллагааг хэргжүүлжээ.
2015 онд НҮБ-ын чуулганаар 193 орны удирдагчид хүн төрөлхтөнд тулгамдаж буй 14 асуудлыг гол зорилгоо болгон тогтвортой хөгжлийн 2030 бодлогын баримт бичгийг баталсан. Тус бодлогын баримт бичгийг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм. Энэ хүрээнд Монгол улс 2015 онд Тогтвортой хөгжлийн үзэл, баримтлалыг боловсруулж аймаг орон нутагтаа тогтвортой хөгжлийн хэтийн зорилтоо баталсан юм.

| Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл Архангай аймагт хэрэгжив | ||
| Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.