Шууд Chart

Саудын арабын ерөнхий консулын өргөөнд нэгжлэг хийх үеэр хүчлийн ул мөр илэрчээ

2018-11-10 09:33:30

Истанбул хот дахь Саудын арабын ерөнхий консулын өргөөнд нэгжлэг хийх үеэр хүчил болон химийн бусад бодисын ул мөр илэрсэн байна. Катарын телевизийн “Аль Жазира” сувгийн Туркийн ерөнхий прокурорын газар дахь эх сурвалжаасаа иш татаснаар, Саудын арабын эрх баригчид хүчил болон бусад химийн бодисыг сэтгүүлч Жамаль Хашоггийн цогцосыг “үгүй” хийхийн тулд ашигласан юм байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, ерөнхий консулын өргөөний траншейны нүхнээс хайлуулагч хүчил болон бусад химийн бодисын хэсэг олдсон байна. “Аль-Жазира” сувгийн Истанбул дахь сэтгүүлч Эндрю Симмонсын хэлснээр, туркийн мөрдөн байцаагчид өнгөрсөн сард саудын ерөнхий консулын өргөөнд анх үзлэг хийхдээ л траншейны хананаас химийн бодисыг илрүүлж, дээж авч чаджээ. “Туркийн мөрдөн байцаагчид өргөөнд 10-р сарын 16-наас 17-нд шилжих шөнө ажилласан, тэд өргөөний цэцэрлэг болон траншейны нүхүүдэд үзлэг хийийг хүссэн боловч тэдэнд зөвшөөрөөгүй, гэхдээ тэд траншейны дээд хананаас дээж авч чадсан, дээжийг шинжлээд үзэхэд хайлуулагч хүчил болон бусад химийн бодис илэрсэн” гэж Симмонс хэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын арабын ерөнхий консулын өргөөнд нэгжлэг хийх үеэр хүчлийн ул мөр илэрчээ  
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй