АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг тогтоосон хоригийг 1 жил сунгах шийдвэр гаргалаа. Трамп Конгресст илгээсэн бичигтээ: 30 гаруй жилийн өмнө зарласан Ирантай тогтоох харилцаанд “онц байдал тогтоох” тухай хориг арга хэмжээний үйлчлэлийг дахин 1 жил сунгаж байгаагаа дуулгажээ.
Ерөнхийлөгч өөрийн энэ шийдвэрээ: Америк, Ираны харилцаа хэвийн болоогүй, мөн 1981 оны 1-р сарын 19-ний хоёр талт тохиролцоог хэрэгжүүлэх үйл явц дөнгөж хэрэгжих шатандаа яваа” гэдгээр тайлбарласан байна. Энэ 1981 оны тохиролцоо гэдэг нь АНУ болон Иран хооронд Алжирт байгуулсан тохиролцоо бөгөөд үүгээр Тегеранд 1979 оны исламын хувьсгалын дараа барьцаалагдсан Америкийн дипломатчдыг суллахад хүргэсэн ийм тохиролцоо юм. Энэ Алжирын тохиролцоогоор талууд нэг нэгнийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг тусгаж өгсөн ч төдийлөн хэрэгжихгүй байгаа зүйл юм. АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч Жимми Картер 1979 оны 11-р сарын 14-нд Тегеранд Америкийн дипломатчдыг барьцаалсны хариуд 12170 тоот зарлигт гарын үсэг зурсан. Үүгээр Америкийн Сангийн яаманд тус улсын банкуудад, мөн хилийн чанад дахь эдгээр банкны салбар, нэгжүүдэд байгаа Ираны бүх дансыг царцахыг үүрэг болгосон байдаг.
Үндсэндээ АНУ анх удаа Ираны эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ авлаа гэсэн үг юм. 1980 оны 4-р сарын 7-нд ерөнхийлөгч Картер Тегерантай дипломат харилцааг тасалж, АНУ-аас Иранд экспортын бараа бүтээгдэхүүн, үүний дотор хоол хүнс, эм тариа нийлүүлэхийг хориглосон. Мөн Иранаас бараа бүтээгдэхүүний импорт хийхийг, америкчуудад Иранд очихыг нь хүртэл хориглосон. Тэр цагаас хойш Америкийн дараа дараагийн ерөнхийлөгчид Ираны эсрэг хоригийг улам чангатгаж байсан уу гэхээс сулруулж байгаагүй юм.
| Трамп 30 гаруй жилийн өмнө Ираны эсрэг тогтоосон хоригийг сунгалаа | ||
| Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.