Шууд Chart

Испанийн эрэг орчим 340 цагаач, дүрвэгчийг аварчээ

2018-11-10 09:46:58

Испанийн эрэг орчим 340-өөд дүрвэгчийг уснаас аварсан тухай вант улсын далайн аврах алба мэдээлж байна. Тус албаны мэдээлснээр, Альборан тэнгист 319 хууль бус цагаачийг аварсан бол Гибралтарын хоолойд 22 хүнийг илрүүлэн аварчээ.

2015 онд Ойрх дорнод болон хойд африкийн орнуудад зэвсэгт мөргөлдөөн идэвхжиснээс болж эдгээр бүс нутгаас европыг зорих дүрвэгчдийн урсгал эрс нэмэгдсэн. Газар дундын тэнгис Европын холбооны орнуудад дүрвэгчдийг хүргэх гол зам болдог бөгөөд дараагийн нэг чухал дамжин өнгөрөх чиглэл нь Балканы орнуудаар дайран өнгөрөх зам юм. Олон улсын цагаачлалын байгууллагын үүний өмнө мэдээлснээр, 2018 он гарснаас хойш Газар дундын тэнгис гаталж европ ирэх хууль бус цагаач, дүрвэгчдийн тоо 100 мянга давжээ.

Дүрвэгчдийн тоо ингэж нэмэгдэж байгаа ч үүний хажуугаар замдаа амь үрэгдэх, эсвэл ор сураггүй болох дүрвэгчдийн тоо ч бас нэмэгдэж байна. Энэ он гарснаас хойш 1,9 мянга гаруй хүн амь үрэгджээ. Одоогийн байдлаар Испани улс 49 мянга гаруй цагаач, дүрвэгч хүлээн аваад байна.                  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанийн эрэг орчим 340 цагаач, дүрвэгчийг аварчээ  
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй