АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилээр орж ирж байгаа хууль бус цагаачдад орогнол олгохыг хязгаарласан баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь АНУ-ын зүг хөврөн ирж байгаа олон мянган дүрвэгчдийн цуваатай холбоотой аж.
Трампын гарын үсэг энэ баримт бичигт өгүүлснээр, Мексиктэй залгаа Америкийн хилийг хууль бусаар даван орж ирсэн дүрвэгчид АНУ-д орогнох хүсэлт гаргах эрхгүй болох юм. “Мексиктэй залгаа хилийг хууль бусаар даван орж ирж байгаа олон тооны цагаач, дүрвэгчдийн асуудлыг шийдтэл би зарим нэг гадаадын иргэдэд АНУ-д нэвтрэхийг түр зогсоож байна” гэж Трамп мэдэгдсэн байна.
Ингэхийн хажуугаар хууль бус цагаач, дүрвэгчид аливаа мөрдлөг мөшгөлт, эрүү шүүлтээс өөрийгөө хамгаалах бусад эрхээ эдэлнэ гэдгийг баримт бичигт тусгажээ. Гэхдээ энд хамгааллын ямар хэлбэрийн талаар яригдаж байгааг тодорхой бичээгүй байна. АНУ-ын нутаг дэвсгэрт эцэг эхгүйгээр, дагалдах хүнгүйгээр ороод ирсэн хүүхдүүдэд энэ арга хэмжээ үйлчлэхгүй гэнэ.
| Трамп хууль бус цагаачдад орогнол олгох журмаа чангатгалаа | ||
| Үзсэн: 2407 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.