Шууд Chart

Вэй Фэнхэ: Хятад улс ямар ч хамаагүй үнээр өөрийн нутаг дэвсгэрээ хамгаална

2018-11-11 13:25:22

БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, АНУ-ын батлан хамгаалахын сайд Жейис Мэттис нар Вашингтон хотноо хийсэн аюулгүй байдлын асуудлаарх 2 дахь удаагийн уулзалтын явцад хоёр орны арми хооронд тогтвортой харилцаа хөгжүүлэхэд тус дэм болохын төлөө гэдгээ илэрхийллээ.

“Бид арми хоорондын харилцаа холбоонд зохих ёсны анхаарал хандуулж, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлж, аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамтран ажиллах ёстой” гэдгийг Вэй Фэнхэ цохон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, “хоёр орны зэвсэгт хүчний цаашдын хүч чармайлт БНХАУ болон АНУ-ын удирдагч Ши Зиньпин, Дональд Трамп нарын хооронд хүрсэн тохиролцооны дагуу явагдах ёстой гэдгийг онцоллоо. Сайд: Хятад улс хэзээд нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг ямар ч үнээр хамгаална гэдгийг мэдэгдлээ. Жеймс Мэттис үүний хариуд, хоёр тал арми хооронд тогтвортой харилцаа бий болгоход чармайх ёстой гэдгийг онцолж, тогтвортой харилцаа холбоо хөгжүүлэх нь хэзээд АНУ-ын зорилго байж ирсэн гэлээ.

Сайд нар энэ удаагийн уулзалтаар Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн асуудал, Солонгосын хойгийн эргэн тойрны байдлыг хэлэлцэж, санал солилцжээ. Бээжин Хятад, Америкийн харилцаанд Тайванийн асуудал хамгийн эмзэг сэдвийн нэг байна гэдгийг нэг бус удаа илэрхийлж ирсэн. Өөрийн нутаг гэж үздэг Тайвантай гадны орнууд харилцаа тогтоохыг Бээжин зөвшөөрдөггүй. Тэр ч утгаар Хятадын батлан хамгаалахын сайд өмнө нь, хэн нэг нь Тайванийг Хятадаас салгаж тусгаарлахыг завдвал Хятадын зэвсэгт хүчин ямар ч арга хэмжээ авахаас буцахгүй гэж мэдэгдсэн. 1949 онд Хятадад иргэний дайн дуусаж, дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй гоминданууд Тайванд очисноор эх газрын Хятад болон арал хооронд харилцаа тасарсан. Ингээд 1980-аад оны сүүлээр л Хятад болон Тайван хооронд ажил хэргийн харилцаа сэргэсэн юм. 1990-ээд оноос хойш талууд Бээжингийн Тайвантай холбоо тогтоох төрийн бус байгууллагаар дамжуулан холбоо тогтоож ирсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вэй Фэнхэ: Хятад улс ямар ч хамаагүй үнээр өөрийн нутаг дэвсгэрээ хамгаална  
Үзсэн: 1262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй