Шууд Chart

Сомалид үйлдсэн халдлагын улмаас амь үрэгдсдийн тоо 50-д хүрлээ

2018-11-11 15:38:59

Сомалийн нийслэл Магадишо хотод үйлдсэн алан хядах ажиллагааны улмаас амь үрэгдсэн хүний тоо 50 хүрч, 58 хүн хүнд, хөнгөн шархаджээ. Өмнө нь 39 хүн амь үрэгдсэн тухай мэдээлж байсан.

Гэвч сүүлд ирж байгаа мэдээгээр, байшин барилгын нуранги доороос дахин дарагдсан хүмүүсийг илрүүлж, амь үрэгдсэн хүний тоо 50 хүрч өсөөд байгаа аж. Аврах албаныхан ор сураггүй болсонд тооцогдож байгаа хүмүүсийг эрж хайх ажлаа үргэлжлүүлж байна. Баасан гарагийн үдээс хойш алан хядагчид тэсрэх бөмбөг бүхий машиныг Могадишо хотын төв хэсэгт орон нутгийн эрүүгийн эрэн сурвалжлах албаны байрнаас холгүй орших зочид буудал руу чиглүүлсэн байна.

Ар араасаа гурван удаагийн дэлбэрэлт болж, зочид буудлын барилга нурж, олон хүн тэр дотор зочид буудалд буугчид халдлагад өртөж, амь үрэгдэж, шархдаад байгаа тухай мэдээ ирж байна. “Аль-Арабия” телевизийн мэдээлснээр, “Аш-Шабаб” бүлгийн байлдагчид халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээд байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сомалид үйлдсэн халдлагын улмаас амь үрэгдсдийн тоо 50-д хүрлээ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй