Шууд Chart

Германд цэргийнхний нууц хуйвалдааныг илрүүлжээ

2018-11-12 09:03:59

Германы эрүүгийн цагдаагийн газар улс төрийн аллага хийхээр төлөвлөсөн цэргийнхний нууц хуйвалдааныг ирүүлжээ. “Фокус” сонин мөрдөн шалгалтын материалаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. Бундесвер, тусгай хүчин, “Юнайтэд” элит салбарын алба хаагчид энэ нууц бүлэглэлд орж байжээ.

Төр улс задран унана гэдэгт итгэлтэй байсан хуйвалдагчид “икс өдөр” гэгчид бэлтгэж, санаанд нийцэхгүй улс төрчдийг устгахаар зэхэж байсан байна. Устгах хүмүүсийн жагсаалт ил болоогүй ч гэлээ гол бай болох хүмүүс дунд Бундестаг дахь Зүүний намын фракцын тэргүүн Дитмар Бартч оржээ. Хуйвалдагчид үйл хэргээ гүйцэлдүүлсний дараа юу төлөвлөж байсан нь одоогоор тодорхой бус байна. Мөн сонины бичиж байгаагаар, хуйвалдагчид зорилгодоо хүрэхийн тулд буу зэвсэг, галт хэрэгсэл, бензин шатахуун зэхэж байжээ.

Мөн тэд нууцаар уулзаж, цаашид хийх алхмаа хэлэлцдэг байсан байна. Мөрдөн шалгах ажлын явцад хуйвалдагчид германы эрх баригчдын эсрэг алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан нь нотлогджээ. Мөн Германд ирсэн цагаач, дүрвэгчдийн эсрэг халдлага үйлдэхээр зэхэж байсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд цэргийнхний нууц хуйвалдааныг илрүүлжээ  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй