Шууд Chart

АНУ-ыг зорьсон дүрвэгчдийн цуваа америкийн хил рүү ойртон ирж байна

2018-11-12 09:11:12

Латин Америкийн орнуудын 4 мянга гаруй дүрвэгчийн цуваа Мехико хотыг орхиж, АНУ-ын хил рүү хөдөллөө. Мексикийн хүний эрхийн комиссын тэргүүн Нашиели Рамирес энэ тухай уламжилсан байна.

Түүний хэлснээр, Мехико хотод байгуулсан дүрвэгчдийн хуаранд 170-аад хүн үлдсэн, тэдний тал хувь нь эх орондоо эргэн очихыг хүсэж байгаа юм байна. “Манай хуаранд 40 эрэгтэй, 20 эмэгтэй, 10 хүүхэд үлдсэн, тэд бүгд эх орондоо эргэн очихыг хүсэж, Олон улсын цагаачлалын албанд сайн санаагаараа эх орондоо эргэн очих хүсэлтэй байгаагаа бүртгүүлж байгаа, үүнээс гадна энэ долоо хоногт 100-аад хүн Мексикт үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, тэд хуаранд байгаа, тэдний бичиг баримтыг бүртгэж байна” гэж ноён Рамирес хэллээ.

Одоогоор Мехико хотод Хесус Мартинесын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд дүрвэгчдийг хүлээн авах хуаран байгуулаад байгаах юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Мексиктэй залгаа хил дээр нэмж 15 мянган цэрэг байрлуулах шийдвэр гаргасан. Ингэснээр тэрбээр цагаачдын жингийн цувааг зогсооно гэж найдаж байгаа. Мөн тэрээр сая өнгөрсөн баасан гарагт хууль бус цагаачдад орогнол олгохоос татгалзах зарлигт гарын үсэг зурсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ыг зорьсон дүрвэгчдийн цуваа америкийн хил рүү ойртон ирж байна  
Үзсэн: 1466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй