ДЗМОУБ 2002 оноос хойш Өвөрхангай ОНХХ, Арвайхээр ОНХХ хэрэгжүүлэн аймаг орон нутгийн төрийн болон ТББ-тай хамтран төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа юм. Мөн аймаг орон нутгийн зүгээс хамтран сургууль цэцэрлэгийн өргөтгөл, ариун цэврийн байгууламжыг барьж ашиглалтанд өгч байсан. Энэ удаа Арвайхээр сумын 320 өрхийг гурван жилийн турш орлогыг нь нэмэгдүүлэх бодиттой ажил хийхээр шинэ төслийн нээлтээ хийлээ.
Тус байгууллага хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэр ч утгаараа энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа "Өрхийн хөгжил-320" төсөл ч мөн адил хүүхдийн сайн сайхны төлөө тэдний эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамагаалал, оролцоог хангана. Үүний тулд эцэг эхийг нь дэмжих нь хүүхэдтэй шууд хамааралтай болж байгаа юм.
Арвайхээр сумын нийт хүн амын 19 хувь нь ядуу гэсэн тоон судалгаа гарсан байдаг. Нийт 13 багаас олон нийтийн оролцоотой өрхийн судалгааг авч 4 багийг сонгон нийт 320 өрхөд эдийн засаг, хандлага, тогтвортойгоор бизнес эрхлэх өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд 3 жилийн турш анхаарал хандуулна.
Иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ ядууралын түвшинд хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй тиймээс өрхийн гишүүдийн сэтгэлээнд зөв хандлага санаачлагтай хөдөлмөрч тууштай байдлыг дэмжсэнээр эхлүүлсэн төслийн үр дүнд тэдний өрхийн амжиргаа сайжирч, орлогтой болж ядуурлаас бүрэн гарах боломжтой болох юм.
| Арвайхээр сумын 320 өрхөд бодит хөрөнгө оруулалт хийнэ | ||
| Үзсэн: 750 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.