Шууд Chart

Баруун бүсийн ОБГ-ын алба хаагчдын урлагийн наадам боллоо

2018-11-12 14:33:28

Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн наадмыг  Олон ястны өлгий нутаг Ховд аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа. Тус наадамд 170 гаруй Онгой байдлын алба хаагчид оролцож урлагийн 10 төрлөөр өрсөлдсөн байна. Энэ талаар Ховд аймаг дахь манай сурвалжлагч Алтанзаяа мэдээллээ.

Энэхүү наадмыг баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор зохион байгуулжээ. Тус наадамд Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газарт ажиллаж байгаа170 гаруй алба хаагчид оролцсон байна. Урлагийн наадмын тэргүүн байрыг Алтанбадралт даргатай Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон, Хоёрдугаар байрыг Увс аймгийн ОБГ, Гуравдугаар байрыг Завхан аймгийн онцгой байдлын газрын хамт олон тус тус эзэлсэн байна.  Урлагийн наадмыг 2019 онд тохиох Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан зохион байгуулж  байгаагаараа онцлог юм.

Онцгой байдлын албаны алба хаагчид эх орноо батлан хамгаалах, болзошгүй гамшиг, ослоос ард түмнээ аврах эрхэм үүргийг хүлээдэг. Тэдний хувьд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, буянт үйлсийг бүтээж яваадаа албаараа, ажил мэргэжлээрээ ийнхүү бахархан ярьж байна.

Энэ жилийн хувьд баруун бүс нутгийн ОБГ-уудын алба хаагчдын нийгмийн асуудалд чиглэсэн, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх олон томоохон ажлыг зохион байгуулжээ.  Тухайлбал Ховд аймагт дэлхийн 12 орны 650 гаруй алба  хаагчид, зочид төлөөлөгчид оролцсон Говийн Чоно-2018 олон улсын дадлага сургуулийг зохион байгуулсан. Мөн Баян-Өлгий аймагт Уулын олон улсын аврах ажиллагаа, Увс аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж 2 сумыг нүүлгэн шилжүүлсэн байна.  Монгол улсын хэмжээнд анх удаа Завхан аймагт ОБГ-ын алба хаагчдын хүүхдийн цэцэрлэгийг байгуулсан бол Говь-алтай аймагт 3,8 тэр бум төгрөгийн санхүүжилтээр алба хаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх шинэ байрыг ашиглалтад оруулсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баруун бүсийн ОБГ-ын алба хаагчдын урлагийн наадам боллоо  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй