ВЕНИЙН МАХНЫ ХУДАЛДААЧИН ИОХАНН ГЕОРГ ЛАНЕР 1805 ОНЫ ЭНЭ ӨДӨР АНХ ХИАМЫГ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Одоогоос 213 жилийн өмнө буюу 1805 оны 11-р сарын 13-ны энэ өдөр Венийн махны худалдаачин Иоханн Георг Ланер анх хиамыг зохион бүтээж байжээ. 1772 оны 8-р сарын 13-нд мэндэлсэн тэрээр Франфуртаас Вена хотод шилжин суурьшсан юм байна. Үүнийхээ дараа Австрийн тус хотод махны дэлгүүрээ нээж, улмаар нэрийн хиамыг үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн юм. Гэхдээ анх хиамыг Франкфуртэд үү эсвэл Вена хотод бүтээсэн үү гэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхой бус гэдгийг онцолж байгаа юм байна.
1980 ОНЫ ЭНЭ ӨДӨР АНУ-ЫН “ВОЯЖЕР-1” САНСРЫН ТӨХӨӨРӨМЖ САНЧИР ГАРАГИЙН ЗУРГИЙГ ДАРЖ ЭХ ДЭЛХИЙ РҮҮ ИЛГЭЭЖ БАЙЖЭЭ
1980 оны энэ өдөр АНУ-ын Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА-агентлагийн задгай сансарт илгээсэн судалгааны зориулалтын “Вояжер-1” нэртэй сансрын төхөөрөмж “Санчир” гарагийн зургийг дарж, эх дэлхий рүү илгээж байсан байна. Мөн Бархасбадь болон нарны аймгийн бусад гарагийг судлах зорилготой тус төхөөрөмжийг илгээсэн юм. Тус судалгааны төхөөрөмжийг 1977 оны 9-р сарын 5-нд орон нутгийн цагаар 12 цаг 56 минутад “Титан-3-И” нэртэй пуужин тээвэрлэгч хөлгийн тусламжтайгаар хөөргөсөн байна. -
HOLLYWOOD-ИЙН НЭРТ ЖҮЖИГЧИН ВҮПИ ГОЛДБЕРГ ӨНӨӨДӨР 63 НАС ХҮРЧ БАЙНА
Холливүүдийн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг Вүпи Голдберг өнөөдөр 63 нас хүрч байна. Тэрээр 1955 оны 11-р сарын 13-ны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт ядуу зүдэрсэн гэх бүлд мэндэлжээ. Түүний бүтэн нэрийг Кэрин Элеэйн Жонсон гэж дууддаг. Америкийн шилдэг кино жүжигчин, продюсер, найруулагч, телевизийн хөтлөгч тэрээр НҮБ-ын хүүхдийн сангийн сайн санааны илч юм. Тэрээр 1991 онд Оскар, 1986 , 1991 онд Алтан бөмбөрцөг, Бафтагийн шагналыг тус тус хүртжээ. 1981 оноос эхэлж урлагын гараагаа эхлүүлсэн жүжигчин Голдберг 1980-1990 оны хугацаанд Холливүүдийн хамгийн шилдэг, эрэлт хэрэгцээтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.Түүний тоглосон олон арван шилдэг уран бүтээл сая сая үзэгчдийн таашаалыг хүртсэн юм.
ӨНӨӨДӨР “300” КИНОНЫ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН ЖЕРАРД БАТЛЕРИЙН ТӨРСӨН ӨДӨР
Өнөөдөр дэлхийн олон улсад “300” эрэлхэг цэргийн тухай өгүүлдэг киноны гол дүрийн жүжигчин Жерард Жеймс Батлерийн төрсөн өдөр тохиож байна. Өдгөө 49 настай болсон тэрээр 1969 оны энэ өдөр Их Британийн харья Шотландын Пейсли гэх газар Католик шүтлэгтэй гэр бүлийн 3 дахь хүү болон мэндэлжээ. 1997 оноос эхэлж олон танигдсан тэрээр, “Дуурийн хий үзэгдэл”, “300 спартан”, “нүцгэн үнэн”, “хууль ёсны хүн”, “рок энд ролер” болон олимпийн мөн Лондонгийн уналт зэрэг олон 10 кинонд тоглосон шилдэг эрэгтэй жүжигчин юм.
| Энэ өдөр дэлхийн түүхэнд | ||
| Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.