Шууд Chart

Орхон аймагт энэ өвөл 130.5 мянган толгой мал өвөлжинө

2018-11-13 11:34:02

Хүнс хөдөө аж ахуйн газраас мал аж ахуйн өвөлжилтийн талаар мэдээлэл хйилээ. Энэ өвөл Орхон аймгийн 2 сумын хэмжээнд нийт 130,5 мянган толгой мал бойжих урьдчилсан дүн гарчээ. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 327,2 мянган толгой хонь өвөлжих гэнэ.

Мал сүрэг Орхон аймгийн 2 сумын  24 багийн 170 хот айл,1011 өрхөд 130,5 мянган толгой мал бойжих урьдчилсан дүнг гаргажээ. Хонин толгойд шилжүүлбэл 327,2 мянган толгой хонь өвөлжинө гэсэн үг юм. Харин манай аймагт бэлчээрийн хүрэлцээ хангамж га-аас ургацаар тооцоход 43,8 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бэлчээрийн хангамж, ургацын хувьд өнгөрсөн оноос 21,7 хувиар өсчээ.

Бэлчээрийн хангамжаас шалтгаалсан 341 өрхийн 54,9 мянган толгой мал гадны аймаг суманд, 77 өрхийн 4,8 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт, нийт 48 өрхийн 59,7 мянган толгой буюу нийт мал сүргийн 45,7 хувь нь гадны болон өөрийн аймгийн бусад суманд отроор өвөлжинө. Мөн нийт малчин өрхийн 80 хувь нь усаар хангагдах буюу 162 уст цэг ашиглагдах гэнэ.

Аймаг сумдын аюулгүй нөөц тэжээлийг нэгдсэн дүнгээр авч үзвэл байгалийн хадлан 218 тн, тэжээл 139,8 тн бэлтгэж бэлтгэл ажлын гүйцэтгэл 124 хувьтай хангажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Орхон аймагт энэ өвөл 130.5 мянган толгой мал өвөлжинө  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй