Шууд Chart

Хилийн зурваст дөрвөн километр өргөст торон хаалт татжээ

2018-11-13 15:03:14

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших улсын хилийн хариуцсан хэсэгт буюу Монгол Улсын хилийн 26, 27-27/1, 38-42 дугаар тэмдгийн хооронд дөрвөн километр өргөст торон хаалт татжээ.

Тус торон хаалт нь хил зөрчигчдийн үйлдлийг таслан зогсоох, хил дамнасан малын хулгай болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Торон хаалт татахад шаардагдах 11,8 сая төгрөгийн хөрөнгийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас шийдвэрлэсэн байна.  

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн хил орчмын бүс нутгуудаас хоёр удаагийн тохиолдлоор 70-аад адуу хил даван хулгайлагджээ. Үүний 28 нь дээрх Ногооннуур сумаас алдагдсан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард  тус сумын нутаг болох Асгатын заставын хэсгээр мал хулгайлах зорилгоор хил нэвтрэн орж ирсэн ОХУ-ын Тува Улсын дөрвөн иргэнийг хилчид саатуулж байсан ажээ.

Сэтгүүлч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хилийн зурваст дөрвөн километр өргөст торон хаалт татжээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй