Шууд Chart

Сингапурт АСЕАН, Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно

2018-11-13 16:20:44

Өнөөдрөөс  Азийн  7 хоног  эхэлж  байна. өнөөдрөөс ирэх  16 ны  өдрийг  дуустал    Сингапурт  Зүүн  өмнөд Азийн  орнуудын  ассоциац  буюу АСЕАН  болон  Зүүн  Азийн  дээд  хэмжээний  уулзалтууд  болох гэж байгаатай холбоотойгоор Их Азийн 7  хоног эхэлж байна хэмээн   хэвлэлүүд тодорхойлж  байна.

Үүнтэй  холбоотойгоор  Сингапурт   АСЕАН болон Зүүн  Азийн  орнуудын  төр  засгийн  тэргүүн нар хүрэлцэн ирцгээж байна. Тухайлбал   ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын  төрийн зөвлөлийн ерөнхий сайд  Ли Көцян, АНУ-ын Төрийн тэргүүн   Дональд Трамп,  Өмнөд  Солонгосын   Ерөнхийлөгч  Мун Жэ Ин,  Энэтхэгийн Ерөнхий сайд  Нарендра Моди зэрэг өндөр  дээд төлөөлөгчид Сингапурт хүрэлцэн ирэх  юм байна.  АСЕАН-ы  дээд  уулзалт маргааш  нээлтээ хийнэ. Харин ирэх  лхагва гаригт АСЕАН-ы  орнуудын удирдагч чөлөөт  худалдааны  бүс байгуулах   асуудлыг хөндөж  хэлэлцэх юм.  АСЕАН-ы  гишүүн  орнууд  болон  Австрали,  Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос улс, Япон гэсэн түнш  орнууд  бүс нутгийн  бүх  талын эдийн засгийн түншлэл нэртэй  гэрээнд гарын үсэг зурж  магадгүй гэсэн хүлээлт  байна. Энэ талын хэлэлцээг талууд  2012 оноос хийж байгаа  бөгөөд үр дүнд хүрч   баталбал  дэлхийд хамгийн том чөлөөт  худалдааны бүс  бий болох юм.

Харин  ирэх  пүрэв  гаригт  Зүүн  Азийн орнуудын   дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Сингапурын дээд  уулзалтуудын хүрээнд  АСЕАН ОХУ,  АСЕАН Хятад,  АСЕАН  БНСУ  зэрэг    бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага  болон   улс орнуудын харилцаа хамтын  ажиллагааны   асуудлыг  тусгайлан хөндсөн уулзалт хэлэлцээнүүд   мөн болох юм. үүнээс гадна  Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтуудаар хэлэлцэх асуудлын  тухайд   Ази Номхон далайн  бүс нутгийн зах зээлийн  нээлттэй  байдал,  Өмнөд  Хятадын тэнгисийн  нөхцөл  байдал, тоон ирээдүй, терроризмтой  хийх тэмцэл  зэргийг онцгойлон хөндөх  юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сингапурт АСЕАН, Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт болно  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй