Монголын урчуудын эвлэлийн “Best” арт галарейн дэмжлэгтэйгээр ийнхүү улсын хэмжээнд “Уран зургийн галарей”-тай анхны сум болж байгаа юм.
Өвөрхангай аймгийн "СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ" дэд хөтөлбөрийн хүрээнд Есөнзүйл сумын Соёлын төвд УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ байгууллаа.
Тус галерейд Өвөрхангайн уугуул, Ардын зураач А.Сэнгэцохиогоос эхлэн МУУГЗ, МУЭ-ийн шагналт зураач Ц.Наранцацрал, МУЭ-ийн шагналт зураач С.Төгс-Оюун, МУЭ-ийн гишүүн усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар гэхчлэн дотоод, гадаадын 60 гаруй мэргэжлийн бүтээлчдийн уран бүтээл тавигдсан байна. Мөн нутгийн ард түмний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, түүх дурсгалын зүйлс зэрэг нандин үзмэрүүдийг дэлгэжээ.
Нутгийн уугуул зураач "Бест” арт галлерейн захирал С.Чулуунбаатар, Есөнзүйл сумын удирдлагууд, тус сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн нарын санаачилгаар байгуулсан.
Сурвалжлагч: Д.Сугараа
| Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум улсын хэмжээнд анх удаа “Уран зургийн галарей”-тэй сум боллоо | ||
| Үзсэн: 1847 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.