Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээл хөтөлбөр Дорнод аймагт хэрэгжээд эхэлсэн бөгөөд энэ жил 900 сая төгрөг төсөвлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй төсөлд зээл олгоод байгаа юм байна. Харин өнгөрөгч онд уг төсөлд 51 иргэн аж ахуй нэгжид 650 сая төгрөгийн зээл олгожээ.
Энэ жил жижиг зээлд нийт 900 сая төгрөг олгох юм. Хөтөлбөрийн хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа аж ахуй эрхэлдэг тэдгээр иргэдийг дэмжихээр болжээ. Харин хамрагдах иргэдийн тооны хувьд тодорхой бус учир нь Хаан банк болон Төрийн банкаар дамжуулан олгох зээлд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон, банкуудын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвхөн зээл олгох бөгөөд одоогийн байдлаар 87 төсөл ирснээс 20 гаруй төсөл нь санхүүжилтээ авсан байна.Зээл авах хүсэлт төслийн материалыг авах хугацааг 12 сарын сүүл хүртэл гэж төлөвлөсөн бөгөөд хэрэв банкны зээл олголтын санхүүжилт дууссан бол жижиг зээл хөтөлбөрийг хаахаар төлөвлөжээ.
9-дүгээр сараас эхлэн хэрэгжээд явж байгаа уг хөтөлбөрт төсөл бичээд ажлаа эхлүүлэх биш эрхэлж буй үйл ажиллагаа нь тогтмол байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа бол зээлийн нөхцөл нь иргэн 10 сая хүртэлх , нөхөрлөл хоршоо аж ахуй нэгжид 20 сая хүртэл зээл олгох юм. Мөн зээлийн хүүг аль болох бага байлгах үүднээс жижиг зээлийн хүүг 6 хувь, хугацааг 24 сараар тогтоосон байна. Түүнээс гадна төслөө амжилттай хэрэгжүүлсэн зээлдэгч зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлжээ. Өнгөрөгч оны хувьд жижиг зээл хөтөлбөрт 33 иргэн, 18 аж ахуй нэгж хамрагдаж 119 ажлын байрыг бий болгож 650 сая төгрөгийн зээлийг Голомт банкнаас авсан байна.
| Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгож эхэллээ | ||
| Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.