Шууд Chart

Манзушир чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна

2018-11-13 17:14:10

Төв аймгийн Зуунмод сумаас Манзушир хүртэлх чиглэлийн 7,4 км авто замын зураг төслийг өнгөрсөн 2017 онд 35 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тэгвэл тус замын эхлэл болох 0.4 км авто замын ажил энэ онд эхэлсэн байна.

Зуунмод сумаас Манзушир хүртэлх замын эхлэл 0,4 км авто замын ажил нийт 1 тэрбум 47 сая төгрөгөөр хийгдэж байгаа юм. Эхний ээлжид санхүүжилтийн 50 хувь нь улсын төсвөөс энэ онд хийгдсэн бол ирэх оны төсөвт үлдсэн хөрөнгө суугдсан байна. Замын ажлыг "Зам замын байгууламж ХХК" энэ оны 8 сараас эхлэн хийж  эхэлснээр одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай, төсвийн гүйцэтгэл 65 хувьтай явагдаж байгаа юм.

Мөн 16 м-ын өргөнтэй гүүр, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ирэх оны 5-р сард ашиглалтанд орох юм байна. Харин үлдсэн 7км авто замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй үлджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манзушир чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна  
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй