Өнгөрсөн онд Төв аймгийн Зуунмод суманд хөв цөөрмийн ажлыг 250 сая төгрөгөөр "Ар булаг ХХК"хийж гүйцэтгэж нээлтээ хийсэн байна. Хөв цөөрмийн хэсгийг иргэд амарч аялж зугаалах боломжтой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Аялал жуулчлалын бүсэд ногоон байгууламж гэхэд 6000 ширхгийг суулгахаар төлөвлөж эхний ээлжид одонтой ээжүүдийн төглийг тус цэцэрлэгт хүрээлэнд байгуулжээ. Мөн усан оргилуур, усан толь, гэрэлтүүлэг, явган хүний зам, цэвэр усны шугам, сүүдрэвч сандал, голын талбай зэргийг байгуулсан юм. Харин энэ онд 200 сая төгрөгөөр Хабул констракшны хамт олон Монгол гэрийн загвараар гадаа тайзийг хийж гүйцэтгэж эхэлсэн байна.
Түүнчлэн усан бассейн, зам талбай, гэрэлтүүлгийг нэмж шөнөдөө олон өнгөөр гэрэлтдэг мэлхийн хэлбэртэй гэрлийг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд зуны улиралд салхинд гарангаа амарч зугаалар таатай орчин бүрдэж чадна гэдгийг албаныхан онцоллоо.


| Зуунмод цэцэрлэгт хүрээлэнд Монгол гэрийн хэлбэртэй тайзийг байгуулж эхэллээ | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.