Шууд Chart

“Шинэ наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав

2018-11-14 11:25:21

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хөгжлийн бүс газар нь зүүн урагш юм. Өнөөгийн байдлаар шинэ суурьшлын бүс бий болгох шаардлага байгаа учраас Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж, үүний хүрээнд мөн “Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг "Хатанбаатар" ХХК хийж байна.

Тус компаний зүгээс “Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийн зураг болох хорооллын ерөнхий төлөвлөгөө, цэвэр бохирын шугам яаж явах, дулааны станцид хаагуур холбогдох, хаанаас цэвэр усны эх үүсвэрийг татах, эрчим хүчний хангалт, цахилгаан холбоо буюу шилэн кабель, үүрэн холбоог хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, санал авлаа.

Уг танилцуулгаар “Шинэ Наран хороолол”-д 5000 хүн амьдрана гэж тооцож орчин үеийн дэд бүтцээр бүрэн хангагдсан, нийт 14 орон сууцтай, хоёр цэцэрлэг, хоёр сургууль, хүүхэд залуучуудын парк, үйлчилгээний газрууд гэх зэргийг төлөвлөсөн байна.

Тус хороолол нь Донойн гүүрнээс доош Архангай МСҮТ-ийн ар хүртэл замын урд, хойд хэсгийн нийт 116 га талбай хамаарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шинэ наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй