Палестины хэт даврагчид Израиль руу 450-иад пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь 2014 оноос хойших Палестины хэт даврагчид, Израилийн арми хоорондын хамгийн хурц гэж хэлж болох мөргөлдөөн бөгөөд тухайн үед Израилийн арми Газын зурвас дахь 160-аад цэргийн байд цохилт өгч байсан тухай Израилийн цэргийнхэн онцолж байна.
“Хамас"-ын толгойлсон өргөн хэмжээний халдлагын явцад Газын зурвасаас Израйль руу 460-аад пуужин харвасныг радарууд илрүүлж, 100-аад пуужинг агаарын довтолгооноос хамгаалах “төмөр шүхэр” систем илрүүлэн устгажээ. Хариуд нь Израилийн арми Газын зурвас дахь “Хамас” болон “Исламын жихад” бүлэглэлийн цэргийн гэгдэх 160-аад байг, үүний дотор стратегийн зориулалттай 4 байг устгалаа” гэж Израилийн армийн хэвлэл мэдээллийн албанаас уламжилж байна. Өчигдөр ерөнхий сайд Биньямин Нетаньяху Засгийн газрын хуралдаан хийж, бараг бүтэн 6 цаг хуралдасны эцэст цэргийнхэнд Газын зурваст хариу цохилт өгсөөр байхыг даалгажээ.

Өчигдөр үдээс хойш Палестины хэт даврагчид болон Израилийн цэрэг хооронд мөргөлдөөн бага зэрэг саарсан байна. Газын зурваст Израилийн цохилтын улмаас 7 хүн амь үрэгдэж, 30-аад хүн хүнд, хөнгөн шархадсан бол Израиль руу пуужин харвасны улмаас 1 хүн амь үрэгдэж, 70-аад хүн шархадсан байна. Тэгэх зуур эндээс ирж байгаа мэдээгээр, Египетийн хүч чармайлтын дүнд Газын зурваст хэт даврагчид түр галаа зогсоогоод байна. Газын зурвасыг хяналтдаа аваад байгаа “Хамас” хөдөлгөөний удирдагч Исмаил Хания, "Хэрвээ булаан эзлэгчид түрэмгийллээ зогсоовол бид галаа зогсоох харилцан ойлголцолд хүрч болох юм" гэж мэдэгджээ.
| Газын зурвасаас Израиль руу пуужин харважээ | ||
| Үзсэн: 1055 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.