Шууд Chart

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Хятадыг "сүрдүүллээ"

2018-11-14 12:25:11

"Хэрэв Хятад улс үйл хөдөлгөөнөө өөрчлөхгүй бол АНУ болон түүний холбоотнуудтай хүйтэн дайны байдалд орно" гэж Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. “Хятадад дайнаас зайлах цорын ганц арга бол өөрийн эдийн засгийн, цэрэг улс төрийн үйл ажиллагаагаа ул суурьтай өөрчлөх явдал” гэдгийг Пенс тэмдэглээд, “магадгүй Аргентинаас бүх зүйл хамаарна” гэлээ.

Энэ сарын сүүлээр Аргентины Буэнос-Айрест болох “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нар уулзахаар төлөвлөөд байгаа. Пенс “Хэрвээ Бээжин ингэхийг хүсэхгүй бол яах вэ?” гэсэн асуултад “Тэгвэл юу л болбол болохоос” гэж хариулжээ. Хэрвээ Бээжин буулт хийхийг хүсэхгүй бол АНУ эдийн засгийн, дипломат, улс төрийн дарамт шахалтаа чангатгахад бэлэн байна, Пенсын үзэж байгаагаар, Америкийн эдийн засаг үүнийг даван гарах хүчтэй, харин Хятадын эдийн засаг “тогтворгүй” юм байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногт, "АНУ Хятадтай дайтахыг хүсэхгүй.  Тэд Бээжингээс зөвхөн үйл хөдөлгөөндөө хариуцлагатай хандахыг хүсэж байгаа" тухай мэдэгдсэн. АНУ, БНХАУ хоёр өнгөрсөн 7 дугаар сард харилцан гаалийн татвараа нэмснээс орон хооронд худалдааны дайн дэгдсэн. АНУ БНХАУ-аас импортолдог 34 тэрбум долларын үнэ бүхий 818 нэр төрлийн барааны татварыг 25 хувиар нэмсэн, хятад улс хариу болгож Америкийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг 25 хувь нэмсэн.

Дараа нь өнгөрсөн 9 дүгээр сард АНУ хятадын импортын 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувь нэмсэн бол Хятадын тал хариу болгож 60 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүний татварыг 5 болон 10 хувиар нэмжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Хятадыг "сүрдүүллээ"  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй