Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотыг өнөөдөр дэлхийн хамгийн өндөр, орчин үеийн инновацийн хөгжлийг эзэмшигч орноор нэрлэж байна. Тун удахгүй Дубайд робот-цагдаа нарын хэсэг байгуулагдана, нисдэг төхөөрөмжтэй гал сөнөөгчид салбартаа үүрэгт ажлаа хийхээр зэхэж байна хэмээн олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаа юм. Түүний дотроос онцлоход Дубайн цагдаагийн офицеруудад нисдэг мотоцикл хэрхэн жолоодохыг зааж эхэлсэн нь олны анхаарлыг ихээр татаж байна.
CNN агентлагийн мэдээлснээр, Дубайн цагдаагийн газар өөрсдийн хоёр албан хаагчаа хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хянагчаар нисдэг төхөөрөмжтэйгээр ажиллуулах туршилт эхэлснийг онцолсон юм. Тэдэнд “Hoversurf” нэртэй нисдэг мотоциклыг хэрхэн унаж, жолоодохыг зааж, сургаж байна. Ингэснээр, Дубай хотын цагдаа авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах шинэ үеийн түвшинд хүрч очих алхам нь эхэлж байгаа юм. Тухайлбал, нисдэг мотоцикл хөлөглөсөн цагдаа нар хотын алслагдсан дүүрэг, бүсүүдэд хурдан шуурхай хугацаанд нисэж очин хууль зөрчсөн этгээдийг барьж саатуулах, дагаж мөрдөх, хууль сахиулах тэр бүү хэл аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байгаа юм байна.
Ховербайк болох нисдэг төхөөрөмжийг Орос-Америкийн хамтарсан “Hoversurf” стартапын инженерүүд бүтээсэн. Хэлбэр хэмжээ загварын хувьд нисдэг дроны ажиллагааны үндсэн зарчмыг дөрвөн дугуйт болон хоёр дугуйт мотоциклтой хослуулсан хувилбартай төстэй гэж ойлгож болно. Агаарт хөөрсөн үедээ 70 км цаг гаруй хурдаар нислэг хийх боломжтой. Одоогоор энэ нисдэг төхөөрөмжид нэг л сул, дутагдалтай тал байгаа. Энэ бол цахилгаан хөдөлгүүрийг хөдөлгөгч тэжээлийн батарейн багтаамж юм.
Тодруулбал, бүрэн цэнэгээрээ агаарт ердөө 10-30 минут орчим хугацаанд нислэг хийдэг юм байна. Гэхдээ зах зээл дээрх үнийн мэдээлэл анхаарал татаж байгаа юм. Үнэ нь 150 мянган ам.доллар. Гэхдээ манай гарагийн хамгийн хөрөнгө чинээлэг улс АНЭУ-ын хувьд энэ бол тийм сүйдтэй тулгамдсан асуудал биш учир энэ хөгжлийг эзэмшигч болоход ямар ч асуудалгүй гэж ойлгож болно.
![]()
| Дубайн цагдаагийн офицерууд нисдэг мотоцикл жолоодож сурна | ||
| Үзсэн: 1210 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.