Шууд Chart

АНУ, Япон улсууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэдгээ баталлаа

2018-11-15 09:39:39

АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн Хятад Америкийн худалдааны дайны талаар хөндсөн мэдэгдлийг өнөөдөр хэвлэлүүд ихээхэн онцолж байна. Тэрээр, Бээжин бодлого үйл ажиллагаагаа өөрчлөхгүй бол АНУ Хятадтай хүйтэн дайн хийхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп БНХАУ-тай харилцах харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаа ч Хятад эдийн засаг төдийгүй цэргийн салбар дахь бодлогоо нухацтайгаар өөрчлөхөд бэлэн байх ёстойг тэмдэглэн хэлсэн байна.

Түүнчлэн Их-20-ийн дээд уулзалтын хүрээнд Аргентины Буйнос Айрос хотноо болох Трамп Ерөнхийлөгч Си Жиньпин удирдагчийн уулзалтаас их зүйл шалтгаална гэсэн хүлээлт байгааг мэдэгдсэн юм. үүний зэрэгцээ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн Японд хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар Токиод хийсэн уулзалтынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох чиглэлээрх хамтын ажиллагаагаа цаашид 2 орон үргэлжлүүлэхийг баталсан. Мөн Солонгосын хойг бүрэн эргэлт буцалтгүйгээр цөмийн зэвсэггүй бүс болох хүртэл НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх шаардлагатай хэмээн онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Япон улсууд Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй гэдгээ баталлаа  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй