Шууд Chart

Европийн холбоо бие даасан армитай болохыг Германы канцлер дэмжлээ

2018-11-15 09:51:20

Германы Канцлер Европын Холбоо бие даасан армитай болох санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр  энэ санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж жинхэнэ Европын армитай болох ёстойг Евро парламентын чуулган дээр хэлсэн үгэндээ онцлон  тэмдэглэсэн байна.

Европын холбоо өөрийн гэсэн  ийм армитай болсноор Европын орнуудын хооронд дайн хэзээ ч гарахгүй гэдгийг дэлхий нийтэд  батална гэсэн үг болохыг тэрээр хэлсэн юм. Түүнчлэн Европын Холбооны арми НАТО-д нэмэлт хүч болж өгнө гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.

Канцлер Меркелээс гадна Германы социал демократ, Христийн ардчилсан холбоо намын дарга нар энэ санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ийм шаардлага  Европын Холбоонд  бий гэдгийг өнгөрсөн 6-ны  өдөр  мэдэгдсэн бөгөөд тэрээр ОХУ, Хятад, АНУ-ын байдал нь Европын Холбоо өөрийн гэсэн армитай болох шаардлагатайг  батлан харуулж  байна хэмээн онцолсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европийн холбоо бие даасан армитай болохыг Германы канцлер дэмжлээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй