Төв аймгийн хэмжээнд 31 ерөнхий боловсролын сургуульд 15623 хүүхэд төрийн болон төрийн бус өмчийн 50 цэцэрлэгт 5900 гаруй хүүхдүүд суралцдаг байна. Эдгээр хүүхдүүдийн эрүүл аюулгүй таатай орчинд сурч боловсрох эрхийг хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа 95 гаруй хувьтай хангажээ.
Мөн 2 сумын цэцэрлэг цахилгаан халаалтаар халдаг нь нэгдсэн дулааны төлбөртэй харьцуулахад төлбөр харьцангуй хямд гардгаараа давуу талтай юм байна. Халаалтын мөнгө гэж бусад цэцэрлэгүүд 10-15 сая төгрөг гардаг бол цахилгаанаар халдаг цэцэрлэгийн хувьд 2-4 сая төгрөгийг сардаа цахилгааны төлбөрт өгдөг байгаа юм. Тухайлбал Төв аймгийн Зуунмод сумын Бумбардай цэцэрлэгт 4 бүлгийн 100 гаруй 2-5 насны хүүхдүүд суралцдаг. Тухайн цэцэрлэг цахилгаан халаагуураар халаалт дулаанаа шийддэг байна. Ингэснээр гэр хорооллын цэцэрлэг гэхэд илүү тохь тухтай байж өвөлдөө дулаандаа санаа зовохгүй байж чаддаг талаар онцоллоо.
Одоогоор 6 сумын сургууль цэцэрлэг нам даралтын зуухаар халдаг 21 сумын сургууль цэцэрлэг нэгдсэн халаалтад холбогдож чадсан байна. Ингэснээр хүүхдүүд өвөлдөө илүү дулаан тохитой байх болсон талаар албаныхан онцоллоо. Мөн энэ онд 23,4 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөс хийж хэрэгжүүлж дуусах шатандаа орж байгаа юм. 28 сургуульд нийт 74,6 сая төгрөгийн урсгал засвар, 13 сургуульд 6,5 сая төгрөгийн сантехникийн засвар, 13 сургуульд 7 сая төгрөгийн дулааны засвар, 13 сургуульд 298 сая төгрөгийн гадна дотор 00-ын засвар хийж Баянхангай, Жаргалант сумдад шинээр ариун цэврийн байгууламж ашиглалтад орж өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай хангагджээ.

Сурвалжлагч: Т.Саранчимэг
| Халаалтаа цахилгаанаар шийдэж өртөгөө 2 дахин хэмнэж байна | ||
| Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.