Шууд Chart

АНУ 2001 оноос хойш дайн, цэргийн ажиллагаанд 6 их наяд ам.доллар зарцуулжээ

2018-11-15 13:18:03

АНУ сүүлийн 20 орчим жилийн хугацаанд  дайн  цэргийн ажиллагаанд   нийтдээ  5,9  их наяд ам. доллар зарцуулсан байна.  Дайны  уршгаар мөн хагас  сая  хүн  амь насаа алдсан  байна.  Энэ тухай  Брауновийн  их сургуулийн профессор  Нет Крауфордын  судалгааны тайланд тэмдэглэсэн  байна. Дайн  цэргийн ажиллагаанд Пентагоноос  зарцуулсан энэ зардалд  Төрийн  департаментын гаргасан  зардлыг ч багтаасан  байна. Тухайлбал  ахмад  дайчдын халамж  үйлчилгээнд  зарцуулсан зардал  багтжээ. 

Мөн террорист  халдлагаас  урьдчилан  сэргийлэх  чиглэлээр  Дотоодын аюулгүй байдлын яамнаас  авсан арга хэмжээний зардал  тусгагдсан байна.  Крауфордын  тооцоолсноор байлдааны  ажиллагааны  уршгаар 480 мянган хүн амь насаа алдсаны  244 мянга  орчим нь энгийн иргэд  байгаа  юм  байна.  Мөн  10 сая гаруй хүн  орон гэрээ  орхин дүрвэхэд хүрснийг тэмдэглэсэн байна. 

Харин  энэ оны 3-р сард  Пентагоноос  2001 оны 9 р сарын 11 нээс хойш Вашингтон  дайн  цэргийн ажиллагаанд нийт  1,5 их наяд  ам.доллар  зарцуулсныг  албан  ёсоор мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 2001 оноос хойш дайн, цэргийн ажиллагаанд 6 их наяд ам.доллар зарцуулжээ  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй