Шууд Chart

Сэргээн засах өдрийн үйлчилгээнд 60 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ

2018-11-15 13:21:06

Ховд аймгийн ХХҮГ-аас 2017 онд зорилтот бүлгийн 325 иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлжээ. Харин энэ жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ Сэргээн засах  “Өдрийн үйлчилгээг”  ийнхүү үзүүлж хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хамруулаад байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээг магадлан итгэмжлэгдсэн Мөнхцохилохуй эмнэлэг, Ачлалт наран хайрхан эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлжээ. Дээрх үйл ажиллагаа нь нийгмийн зорилтот бүлэгт хүрч, тэр бүр эмчилгээ хийлгээд байх боломжгүй, гэртээ бусдаас тусгаарлагдаж байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр дүнгээ өгсөн байна. Эмчилгээний хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие, сэтгэл зүйн байдал сайжирсанд эмчлүүлэгчид, тэдний ар гэрийнхэн баяртай байна.

Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд нь идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд нийгэм анагаах ухаан, хөдөлмөр сургалт явуулах сэтгэл зүйн цогц үйлчилгээ юм. Харин Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээг өдрийн үйлчилгээгээр үзүүлдэг байна. Тэгвэл дээр үйлчилгээнүүдэд Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдаж 10 хоногийн хугацаанд бие болон сэтгэл санааны ахиц гарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэргээн засах өдрийн үйлчилгээнд 60 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагджээ  
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй