Францын эрх баригчид Интерполын тэргүүн асан Мэн Хунвэй ор сураггүй болсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныгаа зогсоож хаасан байна. Энэ тухай Ассошэйтэд пресс агентлаг мэдээлснийг Тасс агентлаг дамжуулж байна. Мэн Хунвэй нь өнгөрсөн 9 р сарын 29ны өдөр Францаас Хятад руу явснаасаа хойш холбоо барилгүй ор сураггүй болсонд тооцогдож байсан юм. Үүнтэй холбоотойгоор Францын Лион хотын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээр шийдвэрлээд байсан юм.
Гэвч 10-р сарын 7 ны өдөр Хятадын эрх баригчид Мэн Хунвэйг хууль зөрчсөн хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн бол Хятадын олон нийтийн аюулгүй байдлын яамнаас Интерполын экс тэргүүнийг авилга болон бусад хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн юм. гэхдээ үүний дараа Мэний гэргий түүний амь насанд заналхийлж байгааг, нөхөр нь эсэн мэнд эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан.
Харин Францын мөрдөгчид түүний хэлснийг батлах баримтууд олоогүй, Мэн Хунвэйг Францын нутаг дэвсгэрт байхад нь түүнтэй холбоотой хэрэг гарсан нь батлагдаагүй учир ийнхүү хэргийг нь хаасан байна.
| Францын эрх баригчид Интерполын тэргүүн асан ор сураггүй болсон хэргийг хаасан байна | ||
| Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.