Шууд Chart

Македонийн экс ерөнхий сайдад орогнол олгох эсэхийг Унгарын цагаачлалын албанаас шийднэ

2018-11-15 13:51:05

Македонийн  Ерөнхий сайд асан  Никол  Груеь  Унгар  улсаас орогнох эрх  олгох хүсэлт  гаргасныг  хуулийн дагуу тус улсын  цагаачлалын   удирдах газраас  шийдэх  юм байна.  Энэ тухай Унгарын засгийн газраас албан ёсоор мэдээлсэн юм.   өнгөрсөн  13 ны  өдөр  Груевский эх оронд  нь  түүнийг  эрэн  сурвалжилж эхэлсэн учир Унгарт очиж  орогнох хүсэлт гаргаснаа  мэдэгдсэн юм.   

Өнгөрсөн  5-р сард шүүхээс   Македонид экс Ерөнхий сайдыг албан  тушаалаа  урвуулан  ашиглаж  хуягласан Мерседес Бенц машин  худалдан  авч төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэмээн буруутгаж  2 жил  хорих  ялаар  шийтгэсэн юм.  Энэ  машиныг  авахын  тулд  төсвөөс 600 мянган  евро гаргасан юм байна.  Груевскийн шүүхийн  энэ шийдвэрийг давж  заалдсан боловч   түүний талд шийдвэр гараагүй юм. 

Тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу  тогтоосон  хугацаанд   хорих  газарт  очих ёстой байсан ч  эх орноосоо дүрвэн зугтсан байна.  Македонийн  Ерөнхий сайд Зоран Заев  Унгар  улс   Груевскийг   шилжүүлэн  өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Македонийн экс ерөнхий сайдад орогнол олгох эсэхийг Унгарын цагаачлалын албанаас шийднэ  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй