Энэ бямба гаригт Франц улсад томоохон эсэргүүцлийн жагсаал болох гэж байна. Автомашин эзэмшигчид олон замуудыг хаахаар төлөвлөж зохион байгуулалтад ороод байгаа юм байна. Тэд шатахууны үнэ нэмэгдэхэд хүргэж байгаа экологийн гэх татвар нэмэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсах юм байна. Энэ он гарснаас хойш тус улсад бензиний үнэ 15 хувиар, харин дизель түлшний хувь даруй 23 хувиар өсөөд байгаа юм байна. Дизелийн түлшний үнэ сүүлийн олон жилд анх удаагаа бензинийхээс өсөөд байгаа нь энэ юм байна. гэхдээ Францын засгийн газар экологийн татварыг хүчингүй болгохгүй гэдгээ баталж байна.
Харин үүний оронд байгаль экологит ээлтэй автомашин худалдаж авбал татаас олгож, татварын хөнгөлөлт үзүүлэхээ амлаж байна. Францын засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хорт хийн хаягдлын багасгах өргөн хүрээтэй хөтөлбөрийнхөө дагуу эко татварыг нэмэхээр шийдвэрлэж байгаа юм.
| Францад шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн татварыг эсэргүүцэгчдийн томоохон жагсаал болно | ||
| Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.