Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдын эхний хэсэг Мексик Америкийн хил дээр байна. Тэд одоогоор Мексикийн Тихуана хотод байрлаж байгаа ч зарим нь 2 улсын хилийн хаалт хамгаалалтыг давж гарахыг оролдсон байна.
Хууль бус цагаач 20 гаруй хүн Плаяс де Тихуана хот дахь 2 улсын хилийн зурваст босгосон хаалт хамгаалалтыг нэвтрэхийг оролдсон байна. энэ хооронд Мексикийн нийслэл хотод Гондурасын хууль бус ирсээр 1200 орчим хүн болоод байгаа юм байна. Тэднийг Хесус Мартинесийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд түр байрлуулаад байна.
Мөн Мексикийн баруун хойд нутгийн Синалоа мужид ирж байгаа хууль бус цагаачдын тоо эрс нэмэгджээ. Энд Төв Америкийн 1400 иргэн ирээд байгаа бол ахиад мянга орчим нь дөхөж яваа мэдээ байна. Харин Сальвадорын иргэд голцуу 2 мянган хууль бус цагаач зүүн Веракрус мужийн Саюла хотоос Мексикийн төв Пуэбла хотыг зүглэн хөдөлсөн байна. 1800 орчим хүнтэй цагаачдын өөр 2 нүүдэл Мексикийн Оахака, Веракрус хотоос Америкийн хил рүү дөхөж яваа юм байна.
Ийнхүү хууль бус цагаачдын их нүүдэл ойртон ирж байгаатай холбоотойгоор Америкийн батлан хамгаалахын сайд өнөөдөр Мексиктэй залгаа хил дээр очиж байдалтай нь танилцсан байна. Техаст тэрээр хилийн албаны ажилтнуудад дэмжлэг үзүүлж байгаа цэргийн албан хаагчидтай уулзсан байна.
| Хууль бус цагаачдын эхний бүлэг Америкийн хил дээр ирээд байна | ||
| Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.