Их Британийн сайд нарын танхим Европын Холбоотой байгуулах Брекситийн нөхцөлүүд бүхий гэрээний төслийг баталсан байна. Өчигдөр манай цагаар 22 цагт эхэлсэн Их Британийн засгийн газрын тусгай хуралдаан 5 цагийн туршид үргэлжилсний эцэст ийм шийдвэрт хүрсэн байна.
Энэ гэрээ бидэнд мөнгөндөө, хууль тогтоомждоо, хил дээрээ хяналтаа эргүүлэн тогтоох боломжийг олгож Британийн сайн сайхан ирээдүйг цогцлох боломж олгоно хэмээн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн байна. Тэрээр Брекситийн гэрээ нь Нэгдсэн вант улсын ашиг сонирхлыг хамгаална гэдэгт зүрх сэтгэлээрээ итгэж байна хэмээн тэмдэглэн хэлсэн байна. Одоо Их Британийн Ерөнхий сайд Парламентад энэхүү гэрээний төслөө танилцуулах үлдэж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар пүрэв гаригийн өглөө чуулганы хуралдаанд оролцох юм байна.
Лондон Брюссель олон сарын туршид хэлэлцсэн Европын Холбооноос эгнээнээс Их Британи улс гарах асуудлаарх гэрээний төслийг эцэслэн тохирсноо өчигдөр зарласан. энэ гэрээний төсөлд ирэх 2019 оны 3 р сарын 29 ны өдөр Их Британи Европын Холбооны эгнээнээс гарсны дараа тус улсын иргэдийн эрхийг хангах нөхцөлүүдийг багтаасан байгаа юм. Тодруулбал Их Британи Европын Холбооны харилцааг зохицуулахад чиглэгдсэн шилжилтийн үеийг 21 сар байхаар тогтсон юм.
Мөн Европын Холбооны эгнээг орхиж байгаа Их Британи улс Брюсселийн төсөвт 39 тэрбум фунт Стерлинг төлөх заалт ч багтсан байгаа юм. Их Британи, Европын Холбооны аль аль нь Ирланд Умард Ирландын хооронд дахь хил дээр паспортын шалгалт бүхий хатуу хяналт тогтоох ёсгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.
| Их Британийн засгийн газар Европын холбоотой байгуулах гэрээний төслийг дэмжлээ | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.