Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын албан хаагчдын ар гэрийнхэн өөрсдийн хийж бүтээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж танилцууллаа.
Тус аймгийн цагдаагийн газраас байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлах, цагдаагийн албаны эрсдэлтэй болон эерэг тал, алба хаагчдын ажлын онцлогийг гэр бүлийнхэнд нь зөв ойлгуулан, урам зориг өгөх зорилгоор аз жаргалтай гэр бүл уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Арга хэмжээнд тус газрын 50 гаруй алба хаагчдын гэр бүлийн төлөөлөл оролцож цагдаагийн албаны ажлын онцлогийн талаар мэдээлэл сонсож, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.
Уг үйл ажиллагааг жилд хоёр удаа албан хаагчдийнхаа ар гэрийг угтан авч, ажил үүргийг танилцуулдаг байна. Энэ удаагийн зөвлөгөөн албан хаагчдынхаа ар гэрийнхний урласан бүтээлийн үзэсгэлэнг гарган, худалдан авалтыг өрнүүлж байгаа нь онцлог байлаа. Тухайлбал цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн Балжиннямын гэр бүлийн хүн хувиараа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хийж борлуулдаг талаараа танилцуулсан юм. Тэрээр найзуудтайгаа хамтран уг ажлыг 1 жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд эрхэмсэг хэмээх гоо сайхны саван, байнны хөөс, уруулын будаг, уруул өнгөлөгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг хийж, борлуулдаг байна.
| Цагдаагийн албан хаагчдын ар гэрийнхэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргажээ | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.