Умард Солонгост өндөр технологийн зэвсгүүдийн туршихад тус улсын удирдагч Ким Жон Ун оролцжээ. Энэ нь тактикийн зориулалттай саяхан боловсруулж бүтээсэн зэвсгүүд гэдгийг тэмдэглэсэн байна. Умардын төв телевизээр өндөр технологийн хамгийн орчин үеийн зэвсгүүдийн туршилт Үндэсний батлан хамгаалах хүрээлэнгийн талбайд болсныг мэдээлсэн юм.
Мөн туршилтууд маш амжилттай болсныг ч онцолсон байлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2017 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа зэвсгийн туршилтад оролцож байгаа нь энэ юм. Тэр үед Пхеньян тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийж байсан. Өмнөд Солонгосын хэвлэлүүд Пхеньян Вашингтоны хооронд дахь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгоход чиглэгдсэн яриа хэлэлцээ зогсонги байдалд орчихсон үед Умард Солонгосын тал зэвсгийн туршилт хийж байна гэдгийг онцлон сануулж байна.
Өнгөрсөн 6 дугаар сарын 12 нд болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалт хэлэлцээгээр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлууд хомсхон байгаа юм.
| Умард Солонгос өндөр технологийн зэвсгүүдийн туршилт хийжээ | ||
| Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.