БНХАУ-ын удирдагч Ши Жиньпины Папуа Шинэ Гвиней улс дахь анхны төрийн айлчлал энэ Баасан гарагт эхлээд байна. Хятадын удирдагч тус улсын захирагч генерал Боб Дадаегийн урилгаар ийнхүү айлчилж байгаа юм. Айлчлалын эхний өдөр 2 орны удирдагчийн уулзалт болж, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах тохиролцоонд хүрсэн байна.
Мөн Ши Жиньпин дарга Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Порт Морсби хотод Хятадын тусламжаар барьсан сургуульд зочилж хурдны замтай танилцжээ. БНХАУ-ын дарга, Папау Шинэ Гвиней нь Номхон далайн арлын орнууддаа нөлөө бүхий улсад тооцогддогийг тэмдэглэн хэлээд 2 улс харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримталж харилцан ашигтайгаар хамтран ажилладаг гэдгийг онцолсон байна. БНХАУ, Папуа Шинэ Гвиней улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 42 жил өнгөрч байгаа юм.
Хятадын дарга Ши Жиньпин тус улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр Номхон далайн арал улсуудын удирдагчидтай уулзана. Үүний зэрэгцээ өнөөдөр болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК ийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
| БНХАУ-ын удирдагчийн Папуа Шинэ Гвиней дэх төрийн айлчлал эхэллээ | ||
| Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.