Морин спорт уяачдын холбооны нэгдсэн зөвлөгөөн Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус зөвөлгөөний үеэр 3700 гаруй уралдаанч хүүхдийг цахим бүртгэлд хамруулж цахим үнэмлэхтэй болгоно хэмээн онцоллоо. Жилээс жилд хурдан морины уралдааны зохион байгуулалт муудаж байгаа бөгөөд энэ бүхнийг сайжруулах тал дээр Төв аймгийн морин спорт уяачдын холбоо ажиллахаар болж байна. Түүнчлэн Унаач хүүхдийн урамшууллыг тухай бүрт нь олгож, аюулгүй байдлыг уяачдын зүгээс найдвартай хангадаг ч баяр наадмыг эмх замбараатай зохион байгуулж чадахгүйн улмаас хүүхэд бэртэх эрсдэл үүсдэг гэдгийг уяачид ярьж байв. Мөн морьдыг эрлийз, цэврээр нь ялгаж уралдуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Мөн хурдан морины уралдааны замыг засаж сайжруулах, улмаар бариа орчимд үзэгч олон нийтийн ая тухтай байдлыг хангах өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. Хамгийн гол нь өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн хурдан морь уях эрдэм ухаан уяач хүний баримталдаг ёс жудаг үлгэр жишээч чанарт байнга суралцан өв уламжлалаа хадгалж үлдэх нь чухал гэдгийг уяачид санууллаа.
Судалгаанаас харахад энэ онд 4 хүүхэд хүнд бэртэж, 10 гаруй хүүхэд хөнгөн бэртсэн байна. Тэдний эмчилгээний зардал даатгалаас олгогдож хүрээгүй тохиолдолд уяач гаргах ёстой юм. Харин энэ жилээс уралдаанч хүүхдийн даатгал 100 мянга болж нэмэгдсэнээр тухайн хүүхдийг эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой болж байгаа гэдгийг албаныхан тайлбарлаж байв гэж Төв аймаг дахь манай сурвалжлагч Т.Саранчимэг мэдээллээ.
| Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна | ||
| Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.