Шууд Chart

“Alias” системийг ашиглан байлдааны нисдэг тэргийг автомат жолоодлоготой болгон хувиргана

2018-11-18 10:15:25

Удирдлагын системийг шинэ үед авчирсан технологиуд ар араасаа гарч ирсээр байна. Эдгээрийн нэг бол байлдааны зориулалтын нисдэг тэргийг автомат жолоодлоготой болгон хувиргадаг технологи саяхан туршилтаа амжилттай давсан байна. Үүнийг “Alias” /Элиэс/ гэх удирдлагын системийг ашиглан хийжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны Нарийвчилсан судалгааны төслийн агентлаг болох “DARPA” байгууллага сүүлийн 2 жилийн хугацаанд нисдэг тэргийг автомат жолоодлоготой болгон хувиргах технологи дээр судалгаа, туршилт хийж байна. Үүнийг “Alias” гэх системийг түшиглэсэн. Үүнийг “Sikorsky S-76B” нэртэй байлдааны нисдэг тэрэгний үндсэн бааз суурийг ашиглан бүтээсэн. Энэ бол энгийн жолоодлоготой нисдэг тэргийг автомат жолоодлоготой нисдэг тэрэг болгон хөгжүүлэх “Vertical Lift”  хөтөлбөрийн нэгэн хэсэг болсон технологи. Туршилтаар, нисэгч планшетын тусламжтайгаар нисдэг тэргийг газраас удирдан агаарт хөөргөж, амжилттай газардуулж чадсан байна.

Бүхэл бүтэн байлдааны зориулалтын нисдэг тэргийг автомат удирдлагын системээр тоноглож, түүнийгээ энгийн нэгэн планшетаар удирдан агаарт хөөргөх ажилд ердөө 3-хан хоногийг л дадлагадаа зориулсан нь олзуурхууштай болсон юм. Цаг агаарын нөхцөл байдал, тулааны үед, аврах ажиллагааны нөхцөлд хэрхэн ажиллуулах, удирдах тал дээр судалж байгаа. Одоогоор туршилт, сайжруулах ажлууд хийгдсээр байгаа хэмээн мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Alias” системийг ашиглан байлдааны нисдэг тэргийг автомат жолоодлоготой болгон хувиргана  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй