АНУ-ын Калифорни мужид ойн түймэр дэгдсэн нь томоохон сүйрлийн хэмжээнд хүргээд байна. Түймрээс болж агаарын бохирдлын түвшин эрс нэмэгджээ. Сан Франциско хотын иргэд л гэхэд амны хаалтгүйгээр гадагш гарах аргагүй байдалд байна.

Орон нутгийн иргэдэд онцын шаардлагагүй бол гэрээсээ аль болох гарахгүй байхыг, амны хаалт байнга хэрэглэх, гэрийнхээ хаалга, цонхыг нээхгүй байхыг зөвлөж байна.
Мөн энд экологийн түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарлажээ. Засаг захиргааны төв Сакраменто, Окленд, Чико хотод ч байдал ийм байгаа юм байна. Олон нийтийн эрүүл мэндийн асуудал хариуцсан газраас нийгмийн сүлжээнүүдийг ашиглан иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч байгаагийн дээр үнэ төлбөргүйгээр амны хаалт авч болох газруудын байршлын талаарх мэдээллийг ч өгч буй юм байна.
Калифорнид гарсан ойн түймрийн уршгаар амь насаа алдсан хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Сүүлийн мэдээгээр байгалийн гамшгаас болж 76 хүн амиа алдсан бол 1270 гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байна.
| Калифорни мужид агаарын чанар эрс муудаад байна | ||
| Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.