Атлантын далай дахь АНУ-ын Виржини мужийн Уоллопс арлын сансрын буудлаас ачаа тээврийн "Сигнус" хөлөг бүхий "Антарес" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна.
АНУ-ын ачаа тээврийн онгоц олон улсын сансрын станцад нийтдээ 3.4 тонн ачаа хүргэж буй юм байна. Үүнд нь хүнсний бүтээгдэхүүн, судалгаа шинжилгээний ажилд зориулсан тоног төхөөрөмжүүд багтжээ.
Пуужин тээвэрлэгчийн эхний шатлал хөөрснөөс нь хойш гурван минутын дараа салсан байна. Тус пуужин тээвэрлэгчийг арваннэгдүгээр 15-ны өдөр хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулсан юм.
Ачаа тээврийн "Сигнус" хөлөг олон улсын сансрын станцтай ирэх даваа гарагт залгагдах ёстой юм. Харин ирэх хоёрдугаар сард олон улсын сансрын станцад цугларсан хог хаягдлыг ачаад эх дэлхий рүүгээ буцах юм байна.
| АНУ-ын ачаа тээврийн хөлгийг олон улсын сансрын станц руу хөөргөлөө | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.