Хятадын удирдагч Ши Жиньпин ирэх онд БНАСАУ-д айлчлахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ тухайгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ илэрхийлсэн байна.
Харин хоёр орны удирдагчийн уулзалт Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт болж байгаа Папуа Шинэ Гвиней улсын нийслэл хотноо болсон юм.
Энэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тухай хөндөж хэлэлцсэний дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар харилцан санал солилцсон байна. Ши Жиньпин, Мүн Жэ Ин нар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг бүрэн зогсоох чиглэлээр харилцан уялдаатай ажиллах шаардлагатай байгааг тэмдэглээд бүс нутагтаа энхийн механизмыг байгуулахын чухлыг онцолсрн байна.
Хоёр Солонгос дээд түвшний яриа хэлэлцээгээ идэвхжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүргэж буйг Хятадын удирдагч уулзалтынхаа үеэр онцолсон байна. Чухамхүү яриа хэлэлцээний замаар л Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох боломжтойг тэрбээр дахин сануулсан байна.
Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хоёр Солонгосын Зүүн Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг цогцлоох байр суурь ижил байгааг тэмдэглэн хэлсэн байна. Мөн Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд Хятадын үүрэг оролцоо их байсан хэмээн үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
| Ши Жиньпин ирэх онд БНАСАУ-д айлчилна | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.